Эхлэл. Шинийг эхэлж байна гэдэг мэдрэмж өөрөө гайхалтай юм даа. Нэг алхам илүү алхсан ч, байрандаа хэвээр байсан ч "эхэлж байна" гэсэн бодол өөрөө шинийг дагуулахын. Эхэлсэн юмаа дуусгадаггүй муу зан минь, бусад хүмүүс юу гэх бол гэсэн аймхай сэтгэл минь дийлээд блог гэх зүйлийг тууштай хөтөлж чадахгүй байлаа. Гэхдээ хүнд өөрийгөө нээх хүсэл шаардлага зогсоо зайгүй ундраастайм хойно ингээд эхэлвээ :)
Аялал гэхээр магадгүй олон орон, газраар хэсч хэрж, танилцахыг ойлгож магадгүй. Гэхдээ миний аялал бол амьдрал өөрөө. Өдөр бүрийг ямар өнгийн нүдний шилээр харах нь өдөр тутмын зүйлсийг ч аяллын хэмжээнд аваачих нь бий. Гол нь энэ дунд өөрөө өөртэйгөө танилцаж, харилцаж, нээх нь үлдэх зүйл нь биз. Хэн нэгэн уншиж, хүнд хэрэг болвол сайн. Гэхдээ өөрийгөө тольдож, өөрийгөө чөлөөлөх нь эхний зорилго болог. Ингээд сайн байна уу, "БИ" :)

No comments:
Post a Comment